m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.16 03:58
765
1, 5 тэмдэглээтэй хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглэхийг зөвлөж байна

Олон улсад хэрэглэхийг зөвшөөрсөн “1”, “5”  гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг айраг, сүү, цагаан идээ, ундны ус хадгалах зориулалтаар ашиглаж болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөж байна.

Харин “3”, “6”, “7”  тэмдэглэгээ, кодтой болон огт тэмдэглэгээ, кодгүй хуванцар савыг  хэрэглэхгүй байх, “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой бол хэрэглэхээ аль болох багасгах нь зүйтэй аж. Эдгээр саванд үлдсэн хар тугалга болон бусад химийн бодис хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Иймээс дээрх тэмдэглэгээ, кодтой савнуудад савласан сүү, цагаан идээ, айраг зэргийг худалдан авахгүй байхыг хэрэглэгчдэд сэрэмжлүүлж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрөгч сард хийсэн танадалт судалгаагаар “Нарантуул”, “Хархорин” захад зарагдаж байгаа хуванцар савны  96 хувь нь хүнсний зориулалтын бус байжээ.