БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний V мотобуудлагын батальоны гуравдугаар ротын энхийг сахиулагч ахлах ахлагч Б.Алтантив НҮБ-ын цагдаа нарыг амь эрсдэхээс хамгаалж, гавьяа байгуулжээ.
Дотоодын дүрвэгч иргэдийн хорих байрт үймээн самуун дэгдэж, саатуулагдаж буй залуус НҮБ-ын эмэгтэй цагдаагийн толгой руу нь цохин гэмтээж, улмаар амь насанд нь заналхийлсэн байна. Зөрчил гаргасан залуусыг баривчилан, саатуулах байрт оруулж, зөрчилт байдлыг арилгасан. Энэ үеэр тусламж дуудсан бусад НҮБ-ын цагдаа нар нэмэлт хүч болон очжээ.
НҮБ-ын цагдаа толгойдоо хүнд гэмтэл авсан. Хэрэг явдал дууссаны дараа НҮБ-ын цагдаа нар “Моngolia good, thank you” хэмээн талархлаа илэрхийлсэн байна.