
Солонгос улсын Пусан хотын далайн эргийн дэргэд тус улсын хамгийн өндөр барилга болох "Эл Сити" өнөөдөр баригдаж дууслаа. 2019 оны 11 сар хүртэл дотор заслын ажил хийгдэж бүрэн ашиглалтад орох ба доороо худалдаа үйлчилгээ, зочид буудал, амралт чөлөөт цагаа өнгөрөөх төвүүд баригдаж байгаа бол дээд давхруудад нь орон сууцнууд байх ажээ.

"Эл Сити"барилгын нийт 839 ширхэг орон сууцыг худалдан авахаар 14450 хүн захиалгаа өгсөн нь нэг орон сууцыг худалдан авахаар 17 хүн өрсөлдөж байга агэсэн үг юм. Сүүлийн мэдээгээр 3.3㎡ талбай нь дунджаар хорин долоон сая 730 мянган вонны үнэтэй байгаа юм. Энэ нь төгрөгөөр 47 орчим сая болох юм.
