Бүсийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчилах, бизнесийн түншлэл тогтоох, зах зээлээ өргөтгөх боломжийг бүрдүүлэх, чанар стандартад нийцсэн нэмүү өртөг шингэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилго бүхий “Хангайн бүсийн түншлэл Орхон- 2015” үзэсгэлэн худалдаа 2015 оны аравдугаар сарын 9,10,11, - нд Орхон аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өвөрхөнгай, Сэлэнгэ, Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид амжилттай оролцлоо.
Булган аймгийн Хутаг-Өндөр, Булган, Хангал, Хялганат, Сэлэнгэ, Тэшиг сумдын 20 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид амжилттай оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж худалдан борлуулж дараах номинацийн шагнал хүртлээ.
Булган сумын “Арвайн эхлэл” ХХК-ний Гурилан бүтээгдэхүүн Орон нутгийн онцлог брэнд бүтээгдэхүүн, С.Зоригтбаатар Мөнгөн эдлэл Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн, Сэлэнгэ сумын “Алтан зөгий” бүлгийн Зөгийн бал Шилдэг үйлдвэрлэгч бүлэг, Хангал сумын “Сүмийн нуга” хоршооны Бог будаа, халтар арвайн бүтээгдэхүүнээр Шилдэг үйлдвэрлэгч хоршоо, “Тунамал өгөөж” ХХК-ний “Их шүүдэргэнэ цай” Органик бүтээгдэхүүн, Хутаг-Өндөр сумын иргэн Л.Батсүрэнгийн Даршилсан хүнсний ногоо Шилдэг өрхийн үйлдвэрлэл, “Гурван борхууд” ХХК-ний “Арвайн гурил” Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүнээр тус тус шалгарсан юм.