Бүр бага наснаасаа буюу долоон настай бяцхан охид хөгжим бүжгийн коллежоос нөхөрлөлийн гараагаа эхэлж улмаар хамтлаг байгуулан эдүгээ 20 шахам жилийг үдсэн байна. Анх “Emotion” нэрээр гарч ирсэн охидын хамтлаг 2003 онд АНУ-д уран бүтээлээ туурвихаар хилийн дээс алхсан бөгөөд 2010 онд “Sweetymotion” нэрээр эх орондоо эргэн ирсэн юм.
Тэгвэл тус хамтлагийн энэхүү олон жилийн түүхээр “Аргамж фильм" кино хийхээр болж зохиолоо бэлэн болгосон байна. Харин зураг авалтыг арваннэгдүгээр сарын дундуур эхлэхээр болжээ.