Сүүлийн үед хүүхэд залуус "Halloween"-ын баярыг өргөнөөр тэмдэглэх болсон. Энэхүү баяр 2000 жилийн өмнөөс католик шашны зан үйлээс үүсэлтэй. Жил болгоны 10 дугаар сарын 31-нийг дэлхийн улсууд Halloween-ий баярын өдөр болгон тэмдэглэдэг. Halloween гэдэг үг нь Ирландын Hallow Еen гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд Тахилгын өмнөх зан үйл буюу "Тахилгын өмнөх шөнө" гэсэн утгатай юм.
Эрт үеэс энэ өдөр диваажинд байгаа бүх сахиусан тэнгэрүүд үзэгддэг гэж үзэн үхэгсдэд зориулан мөргөл уншиж, өргөл өргөдөг байжээ. Канад, Ирланд, Их Британи, АНУ зэрэг өрнийн орнуудад ихэвчлэн тэмдэглэдэг. Христийн болон Кельтийн заншлаас үүдэлтэй боловч өдгөө шашны бус, дэлхий даяар тархсан нийтлэг баяр болон өргөжсөн байна. Энэхүү баярын үеэр хүүхдүүдэд амттан өгөх, янз бүрийн хувцас, баг өмсч, үдэшлэг зохиох, аймшгийн түүх ярих, аймшгийн кино үзэх зэрэг юм.
"HUNNU Mall"-ын хамт олон "Halloween"-ын баярыг угтан энэ сарын 29-31-нд нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Уг баярт зориулсан тайз засаж жүжигчилсэн тоглолтыг хүүхэд залуучуудад толилуулж байгаа юм. Жүжигчилсэн тоглолтын үеэр "Дракулаг хэрхэн устгах вэ" тэмцээнийг зохион байгуулсан нь үзэгч залуучуудад таалагдаж байлаа. Ялагч болсон бяцхан хүүд хамтран ажилладаг байгууллагуудын гарын бэлгийг гардуулсан юм. Тайзан дээрх хүүхэд залуучуудад зориулсан шоу тоглолт өдөр бүр 16:00, 18:00, 20:00 цагт тоглож байна.
Баярт зориулсан тайзан дээр хүмүүс зургаа авахуулж, тайзны чимэглэлийг сонирхож байлаа. "Halloween"-ы баярын билэг тэмдэг болсон хулууг тайзыг тойруулан засчээ. Мөн оршуулгын газар, сарьсан багваахай, аалз зэргийг чимэглэсэн нь хүн бүрийн сонирхлыг татаж байсан юм.
Энэ өдрүүдэд "Halloween"-ы дүр хувиргалт, хувцастай ирсэн хүмүүст Хүннү Моллын Энтертэйнмент буюу мөсөн гулгуур, уралдааны машин, хүүхдийн тоглоомын төвөөр 50 хувь хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийг бэлэглэж байгаа юм. Энэ сарын 31-нд залуучуудад зориулсан "Spooky Dance" party-г HUNNU мөсөн гулгуурын талбайд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр нээлтийн үзүүлбэр, чөлөөт гулгалт, хөгжөөнт тэмцээн, хаалтын ажиллагаа болох юм.