m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.01 03:27
292
Д.Ганбаатар: Морьтон монголчуудын мөрөөдөл биеллээ, үнэхээр сайхан байна

АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо өчигдөр болсон хурдан морьдын "Breeders cup 2015" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Макс"-ын Д.Ганбаатарын хүлэг түрүүллээ. Тэрхүү морины уяа сойлгийг алдарт уяач Э. Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан Mongolian Saturday хүлэг түрүүлж, тус тэмцээний 32 жилийн түүхэнд анх удаагаа Ази тивээс түрүү хүртэж монгол түмнийг баярлуулав. Д.Ганбаатар өөрийн биеэр очиж уяач, унасан хүнд баяр хүргэсэн бөгөөд тэр үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Морьтон монголчуудын мөрөөдөл биеллээ, үнэхээр сайхан байна" гэжээ.

 

 Тод манлай уяач Д.Онон, Алдарт уяач Э.Ганбат нар дааган насанд нь олон улсын “Keenland” дуудлага худалдаан дээр хожмоо хурдлах морь болно хэмээн шинжиж худалдан авч байсан гэнэ.

“Mongolian Saturday” цэвэр англи үүлдрийнх бөгөөд өмнө  жижиг тэмцээнүүдэд амжилттай уралдан хоёр түрүүлж, гурван удаа аман хүзүүдэж байсан юм. Энэ мэт амжилтаараа “Breeders CUP”-т уралдах эрхийг авч түрүү манлай болж чадлаа.

Монголчуудын чадварыг дэлхийд харуулж буй монголчууддаа баяр хүргэе.