m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.02 04:40
818
Монгол, Туркийн зэвсэгт хүчний хамтарсан сургууль боллоо

Монгол Улс, Бүгд найрамдах Турк улсын тусгай хүчнүүдийн хамтарсан "Нүүдэлчин-дайчид-2015" хээрийн сургууль, дадлага манай улсад амжилттай болж өнгөрлөө.

Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургууль анх 2006, 2007 онд Турк улсын нутаг дэвсгэрт болж, 2008 онд Монголын нутаг дэвсгэрт болох товтой байсан ч тасалдсаар найман жил болжээ. Тэгвэл 2015 оноос эхлэн хамтарсан сургуулилтаа дахин сэргээж байгаа бөгөөд ирэх жил Туркийн нутаг дэвсгэрт болохоор товлоод байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, Турк улсын Тусгай хүчний 10 гаруй алба хаагч оролцсон энэ удаагийн сургуулилт тусгай хүчний чиглэлээр дагнаснаараа онцлог юм.