Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5-р багийн иргэн Ч.Энхбаяр сумын төвийн худгийн хажуугийн нийтийн эзэмшлийн талбайд мөсөн гулгуурын талбай байгуулах ажлыг санаачилан хэрэгжүүлжээ.
Тэрээр мөсөн гулгуурын талбайг болон талбайд тоглох, тэмцээн уралдаан тэмцээн зохион байгуулах, гулгахад зориулсан биеийн тамирын хэрэглэл, аюулгүй ажиллагааны хувцас хэрэгслийг хувийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан байна. Уг талбай нь сурагчид, хүүхэд багачууд, иргэдийн чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, өвлийн спортын төрөлд суралцах таатай орчныг бүрдүүлэх сайн үйлсийн санаачилгын нэг болж байна. Мөсөн гулгуурын талбайн нээлтийн үйл аижллагаа энэ сарын 23-ны өдөр болох гэнэ.