m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.12.01 00:22
171
Цэрэг эрсийн хүчин чармайлтаар 300 айлын орон сууцтай боллоо

Батлан хамгаалахын яам бодлогын түвшинд цэргийн алба хаагчдыг хувийн орон сууцтай болгохоор хэд, хэдэн чиглэлийг барьж байна. Үүний нэг нь ашиглалтад оролгүй удсан цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцыг цэрэг эрсийнхээ хүч чармайлтаар богино хугацаанд барьж гүйцэтгэж дуусгаж нээлтээ хийлээ. 

Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Л.Болд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан болон дэслэгч генерал Ц.Бямбажав нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, орон сууцанд орж буй цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцов. 

Дашрамд сонирхуулахад, цэргийн алба хаагчдийн 300 айлын орон сууцны барилгын ажыг “ХӨМОТЭ” ХХК 2011 онд эхэлсэн ба 2014 он хүртэл 70 орчим хувийн ажлыг гүйцэтгээд зогсонги байдалд ороод байсан. Улмаар барилга гүйцэтгэгч “ХӨМОТЭ” компанийн удирдлагуудын зүгээс санхүүгийн болон ажиллах хүчний бололцоогүй тухай мэдэгдсэний дагуу энэхүү орон сууцанд орохоор хуваарилагдсан 300 айлын эрх ашгийг хамгаалах, амьдралын нөхцөл бололцоог сайжруулах үүднээс Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудын шийдвэрээр манай барилгын болон инженерийн цэргийн ангиуд барилгын үлдэгдэл 30 хувийн гүйцэтгэлийг гурав хүрэхгүй сарын дотор хийж гүйцэтгэсэн аж.

Тухайлбал, Зэвсэгт хүчний 017 дугаар анги, Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги зэрэг Зэвсэгт хүчний гурван ангийн офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын нийлсэн 250 гаруй залуус маань дөрвөн блок орон сууцны барилгын дотор иж бүрэн засал, цахилгаан, сантехникийн тоноглолын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн офицер, ахлагч, энгийн, хугацаат цэргийн албан хаагчид нийлсэн 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр 120 метр шороон далан бэхжүүлэх ажил, 144 метр урт явган хүний замын ажил зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.