Нийслэлийн Засаг даргын захирамжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, орчин нөхцөлийг сайжруулах талаар төрөөс гаргасан хууль, тогтоомж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” олон улсын конвенц, нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл” -ийг байгуулан ажиллаж байна. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа
Бүртгэлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт “Сургалтын танхим”-д энэ сарын 21-ний өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хийнэ. Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй, бичиг баримт дутуу иргэнийг бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/166 дугаар тушаалыг үндэслэн уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.