Өвөрхангай аймгийн баялаг бүтээгч Н.Бүрэнжаргал энэ оны 10 дугаар сараас эхлэн төрөлх нутагтаа цэвэр арьсан эдлэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ. Цэвэр арьсан цүнх, түрийвч, тэлээ, гэх мэт бүтээгдэхүүнийг захиалгын дагуу үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Одоогийн байдлаар түрээсийн байранд үйлдвэрлэлээ явуулж байгаа боловч цаашид үйлдвэрийн байр, ажлын байрыг шинээр бий болгох төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Импортын арьсан чанаргүй бүтээгдэхүүний зах зээлийг хааж эх орондоо үйлдвэрлэсэн чанартай, загварлаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Утас: 9966-6828