
Сүүлийн жилүүдэд манай соёл урлагийнхан гадаад, дотоодын олон тэмцээн уралдаад үндэсний урлагаа гайхуулж, бишрүүлээд байгаа. Тэгвэл монгол улсын морин хуурын чуулгын морин хуурч А. Дэлгэрмаа Японы нэрт төгөлдөр хуурч Казуоки Фүжитэй хамтран алдарт С.Гончигсумлаа, Б. Дамдинсүрэн, Г. Жамьян, Н. Жанцанноров, Б.Шарав нарын “24 прелюд” цуврал бүтээлийг бүрэн эхээр нь Японы тайзнаа тоглох гэж байна.
“24 прелюд” цуврал бүтээлийг бүрэн эхээр нь тоглоно
Тоглолт энэ сарын 20-нд болох ажээ. Үндэсний соёл урлагаа дэлхийд таниулахаар зорин яваа уран бүтээлчиддээ амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.

