m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.20 03:26
307
Хүн хэдэн хэл сурч чадах вэ

Хүн хэдэн хэл сурч чадах бол? гэх асуулт хүн төрөлхтний өмнө байсаар байна. Нэг, хоёр, гурав... арав уу?... Зарим үед олон хэл мэддэг хүмүүсийн тухай сонсоод яаж сурдаг байна аа гэх гайхшрал ч төрдөг.

Тэгвэл олон төрлийн хэл мэддэг байсан алдар цуутнуудын хэдэн арван нэрс түүхнээ хадгалагдан үлджээ. Данийн хэл судлаач Расмус Раек 230 хэлээр ярьдаг байсан. Германы хэл шинжлэлч Шютц-270, Германы алдарт эрдэмтэн, төрийн зүтгэлтэн Вильгельм Гумбольдт-117 хэлээр тус тус ярьдаг байжээ. Эртний Трояг судлагч алдарт Г.Шлиман 60 орчим хэл мэддэг нэгэн байв. Өөрийнх нь өгүүлснээр, орос хэлийг тэрээр зургаан долоон хоногийн дотор сурсан аж.

Гадаад хэлийг богино хугацаанд сурах чадварыг дандаа л агуу авьяас билэг гэж тооцож байсангүй. XVII зуунд Финландад гадаад хэлийг түргэн сурчихдаг нэгэн оюутанд цаазаар авах ял оноож байсан удаатай. Түүнийг «чөтгөр шүгэлсэн» хэмээн буруутгажээ.

Түүнчлэн хэл зүйгээс ангид хол ч, хэлийг түргэн сурч, эсвэл ярьж чаддаг хүмүүс байдаг. Каракалпакийн номын санч (Дундад Ази), Будапештын дунд сургуулийн сурагч, Киевийн агуулахын ажилтан гээд 30-50 хэлээр ярьдаг хүн ч олон. Харин манай оронд билгүүн номч Бямбын Ренчинг найман орны хэл төгс мэддэг байсан гэдэг. Мөн энэ зуунд бидэнтэй амьдарч байгаа Арго багшийг 25 орны хэл мэддэг гэх яриа байдаг ч үүнийг үгүйсгэх хүмүүс байдаг.

Харин идэвхгүй үгсийн сангийн хувьд гэвэл, 15 мянган үг цээжлэхэд барагцаалбал 5-7 дахин бага хугацаа буюу 750 орчим цаг шаардагдана.

Хүн бүх боломжоо гүйцэд ашиглах хэрэгтэй. Учир нь хүсэх юм бол, бас хичээл зүтгэл гаргах юм бол ямар ч хүн ядаж нэг гадаад хэл сурч чадах бөгөөд харин дараа нь түүнтэй төрөл нэгт хэд хэдэн хэл сурч болдог байна.

Лев Николаевич Толстой орос, франц, англи, герман хэлийг маш сайн эзэмшсэн, грек, латин, испани, чех, польш, болгар болон бусад хэл дээр чөлөөтэй уншдаг байсан гэдэг. Ясная Поляна дахь түүний номын сангийн 25 шүүгээнд дэлхийн 35 хэл дээрх 22000 орчим ном сэтгүүл хадгалагдаж байдаг юм.

Алив нэгэн хэлний ядаж зарим нэг үгийг цээжлэхэд хэр их хугацаа шаардагдах бол? Тухайлбал, та 15000 үг цээжлэнэ гэж  бодьё. Үг болгон тус бүрдээ дунджаар гурван утга илэрхийлнэ. Тэгвэл 15000 үгээ гурваар үржүүлэхэд 45000 үгтэй болно гэж тооцоход утга бүрийг дунджаар 5 хувилбараар хэрэглэнэ гэж үзээд түүнийгээ таваар үржүүлэхэд 225000 гарна. Хэрэв 225 мянган үгийн нэг бүрд нь нэг минут зарцуулна гэж үзвэл 225 мянган минут буюу 3750 цаг, эсвэл 10 жил (хэрэв өдөрт нэг цагаар хичээллэх юм бол) хэрэгтэй. Энд үгийн идэвхтэй сангийн тухай өгүүлж байгаа юм шүү.