Дорноговь аймгийн ИТХурлын ээлжит 10-р хуралдаан болж аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, орон нутгийн 2016 оны төсвийн төслийг хэлэлцэж баталлаа.
Элст багийн нутаг "Гүн гашууны хоолой"-г байгалийн нөөц газрын ангиллаар хамгаалалтанд авахаар аймгийн ИТХурлын тогтоол гарлаа. Энэ бүс нутагт "Хутаг уул", Асман булаг зэрэг 140173,8 га газар нутаг хамрагдах юм. Мөн аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хөвсгөл суманд өндөр хурдны интернет тавиулахаар 50 хувь буюу 197,4 сая төгрөгийг, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ЗДТГазрын авто машины засварт 5000,0 төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ.