m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.12.30 04:11
416
2015 оны онцлох дуулиант хэргүүд...

УЛС ТӨРЧИДТЭЙ ХОЛБООТОЙ

  1. Нүүрсний гэх хэрэг буюу Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэрэг

2015 оны онцлох дуулиант хэргүүдийн хамгийн эхэнд Нүүрсний гэх хэрэг буюу ерөнхий сайдын ахлах зөвлөх Гансүх нарт холбогдох хэргийг онцолж байна. Учир нь энэ шүүх хурал МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурлын дараах хамгийн олон өдөр үргэлжилсэн мөн нээлттэй болсон гэдгээрээ онцлог. Шүүх хурал өмгөөлөгчид шүүхгчээс татгалзсан, өмгөөлөгчөө сольсон зэрэг олон шалтгаанаар хэд хэдэн удаа хойшилсны эцэст эцэст дээд шүүх хүртлээ үргэлжилсэн. Ингээд дээд шүүхийн шийдвэр гарч ерөнхий сайд асан Алтанхуягийн ахлах зөвлөх Гансүх нарт анхан шатны шүүхээс товлосон ялыг хэвээр үлдээсэн юм. Энэ хэргийн талаарх мэдээллийг одоо хүргэе.

Алтанхуягийн буюу Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар томилогдон ажиллаж байсан Л.Гансүх нарыг нүүрс хөтөлбөрөөс 13 тэрбум төгрөг хувьдаа завшсан хэрэгт буруутган 2014 оны 4-р сарын 24-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Шалгалтын явцад 10 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж 6 хүнд мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Харин энэ 6  хүнээс өнөөдрийн байдлаар 3 хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байгаа нь ийнхүү хэд хэдэн шатны шүүхээр заргалдаж, эцэстээ ийнхүү шийдвэр нь гараад байгаа юм.Уг шийдвэрээр Шийхийн шийдвэрийн дагуу Л.Гансүхийг 4.6 жил хорих, мөн Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарыг 2.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлөх ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

    2. ЗТЯ-ны ТНБД асан Б.Батзаяа болон ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба нарын баривчилгаа...

Ийнхүү Гансүх нарын шүүх хурал гэмт хэрэг дундаа улс төрийнхнийг хамарсан гэмт хэргийн нэг онцлох сэдэв байсан бол дараагийн онцлох сэдэв бол ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Монголын төмөр зам ТӨХК-ийн захирал асан Б.Батзаяа, ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба нарын гэнэтийн баривчилгаа байлаа. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Батзаяаг өнгөрөгч Солонгосын С энд Ти компанийн захирал Ли Жон Ёл нарын 11-р сарын 4-нд баривчилсан юм.  Тэднийг улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн байдаг. Энэ хэргийн шалтгаан одоо болтол тайлагдаагүй хэвээр байгаа, мөн ямар шалтгаанаар хорьж, саатуулсан талаараа ч АТГ-аас албан ёснй тайлбар хийгээгүй байгаа юм.

Олон нийт, нийгэм дэх гол таамаглалаар Батзаяа нь А.Гансүхийн үед буюу 4 жилийн өмнө ЗТЯ-ны ТНБД-аар ажиллаж байхдаа нэг бүр нь 60 сая төгрөгийн өртөг бүхий 6 ширхэг зүтгүүрийн вагоныг БНХАУ-аас авахдаа хөрөнгө завшин улсад хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Мөн дээрх ажлыг гүйцэтгэхдээ Самсунг Ти энд Си компанийг сонгон шалгаруулалтад оруулахгүйгээр ялагчаар тодруулж 260 сая ам долларын өртөгт ажил хийлгэсэн. Гэвч тус компани нь дэлхийд алдартай Самсунгийн нэрийг ашигласан, 100 аадхан мянган долларын дүрмийн сантай жижиг аж ахуйн нэгж байсан. Чингис бондоос 260 сая ам долларын санхүүжилт авсан ч дорвитой ажил хийгээгүй гэсэн мэдээлэл байгаа юм.

Харин хамгийн сүүлийн үеийн мэдээллээр буюу 12 сарын 22-ны байдлаар  Батзаяа нарын хэрэгт холбогдуулан интерполоор эрэн сурвалжилж байсан "МТЗ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ хуулийн байгууллага руу өөрөө холбогдож, хэргээ хүлээхээ мэдэгдсэн. Мөн энэ хэрэгт холбогдуулан нэр бүхий компанийн удирдах албан тушаалтнуудыг цагдан хорьж, шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл ч гарах болсон юм.

Ямартай ч энэ хэрэг одоо болтол нийгмийн дунд асуулт хэвээр, цаашдаа хэнийг нэмж баривчлах бол гэсэн айдас дагуулсан хэвээр байгаа учраас онцлох сэдэв болж байгаа юм.

Харин Батзаяатай зэрэгцээд ЭМС-ын сайд асан Шийлэгдамбыг баривчилсан нь мөн л олныг гайхшуурлсан басхүү цочирдуулсан гэж болохоор хэрэг байлаа. Учир нь Шийлэгдамбатай холбоотой ямар нэгэн авлига, хээл хахуулийн асуудал өмнө нь огт яригдаагүй байж байгаад гэнэт баривчлагдсан байдаг. Ингэхдээ их хэмжээний авлига авч байгаад газар дээрээ баригдсан гэсэн мэдээлэл гарсан. Харин түүнйи баривчилгаатай зэрэгцээд намынхан нь буюу МАХН-ынхан мэдээлэл хийж Шийлэгдамбыг баривчилсан нь улс төрийн захиалгат үйлдэл, МАХН-ынхан руу чиглэсэн ээлжит хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм.

Харин Шийлэгдамбын баривчилгаатай холбогдуулан тус яамны ТНБД Г.Ганчимэгийг АТГ-аас Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Г.Ганчимэгээс АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн тайлбар мэдүүлэг авч, хэрэгт холбогдох зарим баримтыг хураан авсан гэх мэдээлэл ч байдаг юм. Ямартай ч мөн л одоог хүртэл түүний баривчилгааны гол учиг, шалтгаан тайлагдаагүй хэвээр байгаа нь мөн л олны анхаарлыг татсан хэвээр байгаа юм. 

      3. С.Зориг агсны хэрэг дахин сөхөгдсөн буюу түүний гэргий Д.Булганы баривчилгаа

Бидний онцолж байгаа дараагийн нэг дуулиант хэрэг бол төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Зоригийн хэрэг энэ онд дахин сөхөгдсөн явдал.  18 жилийн турш түүнйи нас барсан, төрсөн өдрүүдээр дурсагдах төдий байсан хэрэг энэ жил илүү ноцтой хэмжээнд асуудал болон гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа түүний эхнэр Булганыг дахин баривчилсан явдал юм. Түүнийг одоо болтол урьдчилан хорих 461-р ангид үргэлжлүүлэн хорисоор байгаа юм. Ингээд түүнийг ямар шалтгаанаар хорьсон талаарх нийгэмд гарсан таамаг, мэдээллүүдийг дэлгэрүүлэн хүргэе.

Түүнийг 11-р сарын 13-нд гэрээс нь баривчилсан байдаг. Үүнтэй холбоотойгоор нийгэмд олон таамаг дэвшүүлж, соргог хүлээж авсан нь Зориг агсны хэрэгт холбогдуулан баривчиллаа гэсэн таамаг. Анх 72 цагийн хугацаатай баривчилсан бол үргэлжилсээр яваандаа хар тамхины хэрэгт холбогдуулан баривчилсан гэсэн таамаг дэвшүүлэхэд ч хүргэсэн. Гэхдээ нийгэмд илүү хүчтэй яригдаж байгаагаар Зориг агсны хэрэгтэй холбогдуулж баривчилсан учраас түүнийг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй байгаа гэсэн мэдээлэл ч байгаа юм. Харин энэ хэрэгт холбогдуулан холбогдох яам, тамгын газрынхан шалгаж байгаа гэхээс өөрөөр тодорхой тайлбар өгөөгүй юм.

 

Хамгийн сүүлд гарсан мэдээллээр өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй байгаагаас шалгалт маш нууц, хаалттай байдлаар өрнөж байгаа гэх мэдээлэл гарсан. Мөн Зориг агсны хэргийн илрүүлэлт 65 хувьтай байгаа гэх мэдээлэл гарах болсон юм. Гэхдээ энэ хэрэгт улс төрийн нэрт зүтгэлтэн Отгонбилэг агсныг буруутгах гэсэн хандлага нийгэмд гарч эхэлсэн нь ч мөн олны анхаарлыг татсан асуудал болсон юм. 

НИЙГМИЙН ГЭМТ ХЭРЭГ

                        4 настай охиноо хөнөөсөн Т.Цогт, Г.Маралмыхаа нарт холбогдох хэрэг...

Хөтлөлт: Ийнхүү улс төрийн хүрээлэлд өрнөсөн дуулиант хэргүүдийг хүргэхэд ийм байна. Үүнээс гадна маш олон дуулиант хэргүүд нийгэмд өрнөж, олныг цочирдуулсан. Үүний нэг бол 4 настай охиноо хөнөөсөн Цогт, Маралмаа нарын хэрэг. Он гарангуут буюу 2 сард болсон уг хэрэг бүх шатны шүүхээр явж 10 сард шийдвэрээ гаргасан юм. Ингэхдээ охиноо хөнөөсөн төрсөн эцэг Цогтод 24 жилийн ял  оноож 5 жилийг гяндад эдлүүлэхэрэ шийдвэрлэсэн бол Маралмаад мөн 24  жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх шийдвэр гаргасан юм.

Хэргийг сануулахад, 4 настай охин төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарынхаа хамт амьдарч байхдаа зодуурын улмаас тархиндаа хүнд бэртэл авч нас барсан юм. Энэ хэрэгтээ холбогдох шүүх хурал өмнө шүүгдэгч Маралмаа бие давхар, биеийн байдал муу гэх шалтгаанаар хэд хэдэн удаа хойшлж байсан ч шүүх эцэстээ дүнгээ гаргасан юм. Хамгийн гол нь охины эцэг Цогт шүүх шинжилгээний үндэснйи төвд ажилладаг хууль, шүүхийн мэргэжилтэй нэгэн байсан бол Маралмаа өөрөө бие давхар байж ийм бага насны хүүхдийг хайр найргүй зодож үхэлд хүргэсэн гэдэг нь ихээхэн анхаарал татаж байсан юм. Ямартай ч шүүх энэ удаад шударга ажиллаж тэдэнд зохих ялыг оногдуулсан. Гэхдээ монголын ирээдүй болсон нэгэн охин 4хөн насандаа хорвоог орхисон юм.

           Төрийн албан хаагчид бүлэглэн хүчингийн гэмт хэрэг үйлдсэн харгислал...

Дараагийн онцлох сэдэв бол өнгөрсөн намар төрийн албан хаагчид бүлэглэн хүчингийн гэмт хэрэг үйлдсэн явдал. Хэрэг 9-р сард Төв аймгийн Баянчандмань суманд гарсан. Хэргийг Баянчандмань сумын засаг даргын орлогч Ханбаатар, Тамгын газрын дарга Ариунболд, МЭҮТ-ийн мэргэжилтэн Эрхэмтөр нар байсан юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг үргэлжлүүлэн хүргэе.

Уг хэргийн хохирогч Б-г ажил дээрээс нь дуудан малын гоц халдварт өвчин гарсан үзлэг хийн гэх шалтгаанаар авч явсан байдаг. Гэвч түүнийг зодож, хүчиндэж, зэрлэгээр тамлан зовоосон болох нь шалгалтын явцад тогтоогдсон юм. Хэрэг гараад 3-4 сар болж байгаа ч хохиргч бүсгүйн биеийн байдал одоог хүртэл дээрдүйг, эмчлүүлсээр байгаа. Харин уг хэргийг үйлдсэн гол буруутан Ханбаатар ердөө,,, жилийн ял аваад нөгөө 2 хамтрагч болох Ариунбод, Эрхэмтөр нар ямар ч гэмгүй ажлаа хийгээд явж байгаа юм. Уг нь хэрэг үйлдсэн этгээдүүд бүгд нэг ангийнхан байсан нь бүр ч олны анхаарлыг татдаг. Дээрээс нь тэд хохирогч бүсгүйг өмнө нь ч бэлгийн дарамтанд оруулдаг байсан гэх мэдээллийг нутгийн  иргэд өгч байсан юм. Гэвч шүүх энэ мэдээллийн дагуу нягталж шалгасангүй нэгэнд нь ял оноосон болоод өнгөрсөн юм. Мэдээж энэ хэргийн ард хэзээ эрүүл болж хөл дээрээ болох үгүй нь тодорхойгүй хохирогч бүсгүй, түүний ар гэрийнхэн амьдралаараа хохироод үлдэж байгаа нь харамсалтай юм.

             Ирвэс хамгаалагчийн үхэл.../11,05/

Энэ аймшигт хэргийн дуулиан, шуугиан намдаа ч үгүй байхад дараагийн олны анхаарлыг татсан хэрэг гарсан нь Ирвэс хамгаалах сангийн биологич, байгаль хамгаалагч Л учир битүүлгээр амиа алдсан хэрэг юм. Тэрээр 11-р сарын 5-нд машинаа грашид нь тавих гэж гараад 6 хоногийн дараа Хөвсгөл дайлайгаас амиа алдсан байдалтай олдсон юм. Энэ хэргийн талаар бид мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэн цувралаар хүргэж байгаа. Ингээд хэргийн талаар товч хүрэе

Энэ  хэрэг  олон сэжиг таамаг араасаа дагуулсаар байгаа юм. Учир нь тэрээр байгаль орчин , уул уурхайн салбар хоорондын зөрчил болсон Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост уул, Тосон бумбын нурууг хамгаалахаар тэмцэж байсан тэрээр өмнө нь 4 ч  удаа халдлагад өртөж байсан тухай түүний ар гэрийнхэн, ойр дотныхон нь мэдэгдсэн юм.  Одоогоор  хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа. Хэргийг хурдан шалгаж илрүүлэхийг УИХ дарга сануулсан, үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын комиссар Р.Чингис ч мөн саяхнаас тушаал гаргаж, Өмнөговь, Хөвсгөл аймгуудад шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм. Харин энэ хэрэг гарч олон нийтийн анхааралд орсноос хойш УУЯ-аас ирвэс хамгаалагч Л-ийн хамгаалахаар тэмцэж байсан Тост уул, Тосон бумбын нурууг нөөцөд авах шийдвэр гаргасан юм.

Найз бүсгүйгээ хөнөөсөн Г.Алтанхүү өршөөлийн хуульд хамрагдлаа

2015 оны онцлох дуулиант хэргийн дараагийн дугаарт найз бүсгүйгээ зодож хөнөөсөн Алтанхүүгийн хэргийг мөн онцолж байна. Учир нь өнгөрсөн жил гарч байсан энэ хэргийн буруутан Алтанхүүд холбоглох шүүх хурал жил дамнан үргэлжилж анхан шатны шүүхээс түүнийг найз охиныхоо амь насанд хүрээгүй, харин биед нь гэмтэл учруулж байсан гэж үзэж, 3 жилийн хорих ял оноогоод байсан юм.  Өөрөөр хэлбэл, Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан ч амиа алдахад нь нөлөөлөөгүй. Н.Цэдэн-Иш нь архины  гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг.

Харин 10 сард батлагдсан өршөөлийн хуульд түүнийг хамруулж сулласан юм. Энэ шийдвэрийг олон нийт, нийгэм ч таатайгаар хүлээж аваагүйг онцолъё.

              Банкны дээрэм

Энэ онд манай улсад анх удаагаа банк дээрэмдсэн хэрэг гарсан нь яах аргагүй онцлох үйл явдлын нэг байлаа. Банк дээрэмдсэн хэрэг 2 ч удаа гарсан. Эхнийх нь 12-р сарын 23-нд СХД-ийн 18 дугаар хороон буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкинд дээрэмчин этгээдүүд халдаж, 300 сая төгрөг дээрэмдсэн. Гэвч хэрэгтнүүд 2 хоногийн дараа мөнгөө ч үрж амжаагүй байхдаа баригдсан юм. Харин дараагийн удаад энэ сарын 24-нд ХУД дэх Капитал банкны салбарт халдаж  , 14 орчим сая төгрөг дээрэмдэн зугтсан юм.

Энэ хэргийг эртнээс төлөвлөж хийсэн гэх бөгөөд 24 цагийн дараа  дээрх хэргийг үйлдэх үедээ ашигласан  “Приүс 20”машиндаа нуусан мөнгөө шалгахаар ирэх үедээ баригдсан байдаг. Уг автомашиндаа гэмт этгээдүүд 394 саяыг нь, ломбардад тавьсан автомашиндаа 30 саяыг нь нуусан байсан юм. Ах дүүс эхний мэдүүлэгтээ “Өөрсдийн хувиараа ажиллуулдаг байсан хүнсний дэлгүүр нь дампуурсан тул зээлээ төлж чадахгүйд хүрч ийм үйлдэл хийсэн” гэж ярьсан хэмээн эх сурвалж мэдээлсэн. Гэхдээ мэдүүлгийн мөрөөр цагдаагийн байгууллагынхан шалтгалт хийхэд бодит байдал дээр тэдний дэлгүүр хэвийн ажиллаж байгаа төдийгүй ямар нэгэн өрөнд ороогүй байжээ. Тэр ч бүү хэл ах дүүс саяхан нэгэн хотхонд гурван өрөө байр худалдаж авсан нь тогтоогдсон байна. Харин залуус хууль бус мөрийтэй тоглоом тоглосноос болж их хэмжээний өрөнд орсноос ийм үйлдэл хийсэн байж болзошгүй юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 147.3-аар шалгаж байна.  Харин ХУД-ийн дээрмийн тухайд Эх сурвалжийн мэдээлснээр Алтай хотхоны урд байрлалтай капитал  банкны  салбарт  180 см орчим өндөртэй, 25-30 орчим насны үл таних эрэгтэй халдаж, банкны ажилтнуудыг айлган сүрдүүлж 14 орчим сая төгрөг дээрэмдэж, зугтаасан байдаг. банкны дээрмийн  хэргийг цагдаагийн албан хаагчид шуурхай шалган эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ.

                    Ми-8 нисдэг тэрэгний осол

12-р сарын 23-аас 24-нд шилжих шөнө Налайх дүүрэгт Ми-8 нислэг тэрэг осолдож ослын улмаас ахмад Н.Батбаяр амь насаа алдаж, 10 хүн бэртэж гэмтсэн юм.  Уг нисдэг тэргээр цэргийн сургалт, бэлтгэл төлөвлөгөөний дагуу шөнийн дадлага сургуулилтын нислэг үйлдэж байсан гэдгийг албанынхан хэлж байгаа. Гэхдээ олны анхаарлыг хамгийн ихээр татаад байгаа нэг зүйл нь манай улсад осолдож байгаа Ми-8 нисдэг тэрэгний 5 дахь удаагийн осол болж байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Осол ороны 08,30 цагийн үед налайх дүүргийн 337-р ангийн ойролцоо болсон байдаг. Одогоор вунаас болж осолдсоныг шалгаж байгаа. Гэвч манай улс Ми-8 гэх нисдэг тэргийг ОХУ –аас авч ашигладаг. Одоо манайд ашиглагдаж байгаа Ми-8нисдэг тэргүүд нь бүгд 1980-аад оны үед үйлдвэрлэгдсэн, ихэнх нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэдгийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ми-8 нисдэг тэргийг ОХУ-д үйлдвэрлэхээ больсон ч аль 30 хэдэн жилийн өмнө авсан нисдэг тэргээ манай улс засвар шинэчлэл хийх маягаар ашигласаар байгаа нь энэ ослууд гарах шалтгаан гэж хардах олон хүн байна. Тиймдээ ч энэ удаагийн осолдсон Ми-8 нисдэг тэрэгний сэнс хэт хүчтэй үлдээдгээсээ болж буухдаа их биеэ дайвалзуулан ийнхүү осолдн гэсэн мэдээлэл ч байгаа юм.

Ийнхүү 2015 онд манай улсад болсон дуулиант гэмт хэргийн талаар онцлон хүргэлээ. Элгээр хэргүүд ихэнх нь шийдэгдээгүй хэргүүд учраас үүгээр дамжуулж хууль, шүүхийхэнд дахин сануулахыг  оролдлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.