m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.01.08 03:04
319
МИАТ ХК Аюулгүй ажиллагааны түвшингээр Олон Улсад долоон одны зэрэглэл хангалаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК аюулгүй ажиллагааны түвшингээр Олон Улсад долоон одны зэрэглэл хангасныг  www.airlineratings.com сайт олон улсад зарлалаа. 

Тус сайт МИАТ компанийн аюулгүй ажиллагаанд хамгийн өндөр буюу 7 одны үнэлгээг өгсөн байна. Ийнхүү МИАТ ХК нь аюулгүй ажиллагааны үнэлгээгээр дэлхийд тэргүүлдэг Australian airline Qantas, Air New Zealand, British Airways, Cathay Pacific Airways, Emirates, Etihad Airways, EVA Air, Finnair, Lufthansa и Singapore Airlines зэрэг авиакомпаниудтай адил түвшинд хүрлээ.

МИАТ компани Олон улсын агаарын тээврийн байгууллагын /IATA/ IOSA Аюулгүй ажиллагааны гэрчилгээжүүлэх аудит шалгалтанд 5 удаа хамрагдахдаа тухай бүр нь 100 хувийн үнэлгээтэй шалгагдаж олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг гэдгээ баталгаажуулж байсан.

Ийнхүү МИАТ ХК аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг олон улсын шаардлагуудыг бүрэн хангасан агаарын тээвэрлэгч болохоо дахин баталж чадлаа.