Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа удахгүй Европын орноор айлчлан тоглолтоо хийх гэж байгааг дуулаад уран бүтээлийн сонин хачнаас хуучиллаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та уран бүтээлийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж чаддагт тань баяр хүргэн мэндчилье?
-Баярлалаа. Урлаг, уран бүтээл гэдэг миний амьдралын салшгүй нэг хэсэг болохоор сайн сайхан зүйл хийхсэн, шинэ уран бүтээл гаргая гэж байнга хичээж явдаг.
Швейцарийн Женев хотоос эхэлнэ. Дараа нь Францын Ренн, Норвегийн Осло, Белгийн Антверпен,Туркын Станбул хотод болох юм.
-Та өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлээд Европын орноор аялан тоглолт хийсэн. Энэ удаа хоёр дахь удаагийн тоглолтоо хийх гэж байгаа гэж дууллаа?
-Тиймээ. Би өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ХБНГУ-ын нийслэл Берлин хотод Монгол бахархлын өдрөөр "Сэхүүн салхи" CD-ний баяраа хийсэн. Мөн Польшийн Брадиславль хотод "Хөх толботон" нийгэмлэгийн урилгаар тоглолт хийснийг фэнүүд маань санаж байгаа байх. Энэ удаа хоёр дахь аялан тоглолтоо хийхээр болсон.
-Ямар улсад тоглолтоо хийх гэж байгаа вэ. Сар шинийн өмнө эх орон, элгэн саднаа санасан монголчуудад сайхан бэлэг болох нь ээ?
-Тиймээ би ч бас билэгшээж байгаа. Энэ удаагийн тоглолт маань энэ сарын 15-ны өдөр Швейцарийн Женев хотоос эхэлнэ. Дараа нь Францын Ренн, Норвегийн Осло, Австрийн Вени, Белгийн Антверпен,Туркын Станбул хотод болох юм.
-Энэ удаагийн тоглолтонд "Сэхүүн салхи" цомогт багтсан дуугаа дуулах уу?
-Мэдээж тийм. Нэмээд хит болсон Миний сайхан ээж, Аав, ээж хоёр минь, Содура, Миний аз жаргалын дуу гэх мэт дуунуудаа дуулна.
Охинтойгоо явах гэж байгааг хаанаас дуулчихав./инээв/ Тиймээ би охин Хулантайгаа хамт явна.
-Энэ удаа та охинтойгоо хамт явах гэж байгаа гэсэн үү. Тоглолтын багт ямар дуучин багтсан бэ?
-Охинтойгоо явах гэж байгааг хаанаас дуулчихав./инээв/ Тиймээ би охин Хулантайгаа хамт явна. Бурхан эх орон дуугаа хамт дуулах юм. Миний энэ удаагийн тоглолтод залуу дуучин, үгээ өөрөө зохион, аяа эгшиглүлдэг Гэрэл хамт явна.
Залуу дуучин Гэрэл
-Шинэ жилийн баяр хуучраагүй байна. Баярын үеэр таны дуулсан дууг олон зуун хүн утсандаа татаж авсан үзүүлэлтээрээ тэргүүлсэн байна лээ?
-Би олж харсаан. Энэ бол фэнүүдийн маань том дэмжлэг шүү дээ. Энэ жил тайзнаа дуулж эхэлсний маань 30 жилийн ой тохионо. Энэ том баяраа тэмдэглэх хандив цуглуулж тоглолт хийж байгаа. Түүнээс гадна Монголдоо найрал дууны клуб байгуулах бодолтой явдгаа олон нийтэд хэлсэн. Энэ ажлаа эхлүүлж, хүүхдүүдийг найрал дуунд дур сонирхолтой болгох ажлаа эхлүүлнэ.
-Сэтгүүлч болохоор сонин сайхан бүхэнд хошуу дүрж явдгийг та ойлгох биз. Энэ онд тохиох 30 жилийн ойн хүрээнд ном, баримтат кино хийх гэж байгаа гэж дуулсан. Одоо бүр ажил нь эхэлсэн гэсэн үү?
-Тиймээ. 30 жилийн ойн хүрээнд олон ажил хийж байгаа. Таны асуусан баримтат кино хийж, ном бичиж байгаа гэдэг үнэн. Ажил эхэлсэн эд дундаа явна.
-Таны энэ удаагийн тоглолт харийн нутагт ажиллаж амьдарч байгаа монголчуудад аз жаргал, эрч хүч бэлэглэнэ гэдэгт эргэлзэх зүйл алга. Таньд болон таны баг хамт олонд улам их амжилт хүсье. Аяны дөрөө мултлах тэр өдөр уулзахын ерөөөл дэвшүүлье.
-Баярлалаа. Уран бүтээлч. дуучдыг дэмжин ажилладаг танай хамт олонд ажлын амжилт хүсье.