Хөвсгөл аймаг бусад аймгаас ялгагдах нэг онцлог бол зургаа дахь хошуу мал болсон цаа бугын сүргийг өсгөн үржүүлдэг билээ. Тэгвэл цаан сүргийн тоо өнгөрсөн оноос 117 толгойгоор өсч 1855 цаа бугатай болсон байна.
Сүүлийн жилүүдэд үндэстэний цөөнх болсон цаатан иргэдийг төр засгаас дэмжиж цаа маллан амьдардаг цаатан иргэдийн амьдралын түвшинг сайжруулах, цаа бугыг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлж “Тайгад амьдардаг цаатан тэтгэмж” олгох журмын дагуу сар бүр тэтгэмж олгож байгаа юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр цаатан иргэд орлоготой болж цааг идшиндээ хэрэглэхээ больж цаан сүргийг тоо толгой өсч, хүүхдүүдээ их дээд сургуульд сургадаг, эрүүл мэндийн үзлэг оношилогоонд хамрагддаг, аялал жуулчлалаас тодорхой орлого олдог болсон гээд олон үр дүн гарч байгаа аж.