m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.01.14 00:28
115
БНСУ-д кофе хамгийн үнэтэй

Дэлхийн улс орнууд  дотроос нэг аяга кофег хамгийн үнэтэй зардаг орноор БНСУ орж байна. Тус улсад нэг аяга кофе дунджаар 4000 вонн буюу төгрөгөөр 8000 юм. Ийм өндөр үнэтэй байгаа нь кофе шоп ажиллуулж буй газрын түрээсийг бодлогоор өндөр байлгадагтай холбоотой аж.

Тус улсад нэг аяга кофе дунджаар 4000 вонн буюу төгрөгөөр 8000 юм

Түрээс нь өндөр учир  ийм үнэтэй байхаас өөр аргагүй гэнэ. Тэгвэл бусад оронд ямар үнэтэй байгааг сонирхоё.  Брэнд кофений үнэ АНУ-д дунджаар 2400 , Японд дунджаар 3600 вон байдаг юм.