Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Гэгээнтэн” үйлчилгээний цогцолборын гадна байрлах хэрэглээний шингэрүүлсэн хийн түлшний 4х4 хэмжээтэй агуулахад газ дэлбэрчээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очих үед дэлбэрэлтийн доргилтын улмаас шингэрүүлсэн хийн түлш хадгалдаг агуулахын хананд нуралт үүссэн байжээ. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд аврагчид шуурхай ажиллаж шингэн хий алдаж байсан шугамыг хаан, дотор нь байсан 50 кг-ийн таван ширхэг баллоныг аюулгүй газар гаргасан байна.