Монгол улсад бизнесийн болон олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын оны шилдгийг хэрэглэгч олон нийтийн санал асуулгаар шалгаруулдаг “Best of Mongolia” цахим санал асуулга дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
“BEST OF MONGOLIA” олон нийтийн санал асуулга 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний 13:00 цагт өндөрлөсөн юм. Энэхүү санал асуулгад 64 номинацид 1400 орчим байгууллага өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая орчим хэрэглэгч 500 мянган саналыг өгч шилдгүүдийг тодруулжээ.
Оны шилдэг мэдээлэл лавлахын үйлчилгээ- Ноён зууч 19001950
1900-1950 мэдээллийн лавлахын үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Сонингэрэл
Олон нийтийн цахим сүлжээгээр 2015 оны шилдэг лавлах үйлчилгээгээр шалгарсандаа баяртай байна. 2015 онд манай байгууллагын 10 жилийн ойн баяр болж өнгөрсөн. Ойн баяраа угтаж хэрэглэгчдэд зориулсан олон үйлчилгээг барьсан. 1900-1950 мэдээллийн лавлах 2016 онд олон улсын байгууллагад гишүүнээр элсэх, олон нийтийн цахим сүлжээг ашигласан шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Оны шилдэг FM радио- Шинэ Монгол радио
"Шинэ Монгол радио" гүйцэтгэх захирал Б.Мөнхсайхан
“Best of Mongolia”-ийн "Оны шилдэг FM радио" шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байна. Шинэ монгол радио 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Монгол улсад 30 гаруй FM, радио үйл ажиллагаа явуулж байгаагаас зөвхөн манайх орон даяар долгионоо цацдаг. Бид сонсогчдодоо бүх төрлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж ажилласаны үр дүнд энэхүү шагналын эзэн боллоо гэж ойлгож байна.
Оны шилдэг Улсын их сургууль- Хөдөө аж ахуйн их сургууль
ХААИС-ийн Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батчулуун
ХААИС өнгөрөгч онд олон үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан. Бидний сүүлийн жилүүдэд тавьж ажилласан томоохон зорилт бол сургалтын их сургуулиас, судалгааны их сургууль болох зорилтыг тавьсан. ХААИС бол амьдралын ухааны их сургууль гэж ойлгож болно. Мал маллах, ногоо тарьж ургуулахаас эхлээд амьдралын ухааныг бид зааж сургадаг. Дээд боловсролын хөгжил судалгаан дээр суурилах ёстой. Судалгаа үндэстэй байх ёстой учраас бид маш том амжилтыг байгуулсан. Энэхүү ажилд олон улсын байгууллагууд ихээхэн дэмжиж ажилласан. Орчин үеийн стандартад нийцсэн 22 лабораторийг байгуулсан нь бидний томоохон амжилт юм.
1. Оны шилдэг дунд сургууль-Улаанбаатар элит олон улсын дунд сургууль-5354
2. Оны шилдэг барилгын материал үйлдвэрлэгч компани- Шилэн хийц ХХК-2072
3. Оны шилдэг аймаг-Архангай аймаг-2014
4. Оны шилдэг Улсын их сургууль- Хөдөө аж ахуйн их сургууль-1960
5. Оны шилдэг хувийн хэвшлийн их сургууль- Их засаг олон улсын их сургууль-1666
6. Оны шилдэг телевиз- Монгол HD-1598
7. Оны шилдэг орон нутгийн залуучуудын байгууллага- Өвөрхангай аймгийн оюутны холбоо-1420
8. Оны шилдэг сэтгүүлд-Empathy-1182
9. Оны шилдэг ус, ундааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч- 983
10. Оны шилдэг уул уурхай компани- Мера ХХК- 983
11. Оны шилдэг үүрэн холбооны оператор-Юнител групп-967
12. Оны шилдэг шатахуун борлуулагч компани- Шунхлай- 893
13. Оны шилдэг боловсрол зуучлалын байгууллага- Ворлд кореа групп- 807
14. Оны шилдэг банк- Ариг банк- 798
15. Оны шилдэг авто сургууль- Номган санчир авто сургууль- 790
16. Оны шилдэг гурил гурилан бүтээгдэхүүний үйлдвэр- Суман гүн ХХК- 790
17. Оны шилдэг вэб сайт- www.amjilt.com- 766
18. Оны шилдэг кино театр- Гэгээнтэн энтертаймент төв- 721
19. Оны шилдэг сонин- Зууны мэдээ- 719
20. Оны шилдэг ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр- Үлэмж кашмер ХХК-680
21. Оны шилдэг авто засварын газар- Доктор авто засвар- 656
22. Оны шилдэг мах махан бүтээгдэхүүний үйлдвэр- Хатансүйх импекс- 639
23. Оны шилдэг сүлжээ дэлгүүр- Оргил супермаркет- 630
24. Оны шилдэг дүүрэг- Чингэлтэй дүүрэг- 626
25. Оны шилдэг продакшин- Эмоци- 610
26. Оны шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр- Сайн сүү- 610
27. Оны шилдэг сургалтын төв- Амжилт мэдээлэл технологийн академи-535
28. Оны шилдэг даатгал- Практикал даатгал- 512
29. Оны шилдэг арьс, шир ширэн бүтээгдэхүүн- Дархан нэхий- 512
30. Оны шилдэг интернет үйлчилгээ эрхлэгч компани- Yokozuna net LLC- 508
31. Оны шилдэг барилгын гүйцэтгэлийн компани- ОАКС ЭКСПРЕССМОНГОЛИА ХХК- 508
32. Оны шилдэг их дэлгүүр- Хүннү молл- 507
33. Оны шилдэг залуучуудын байгууллага- Монголын залуучуудын холбоо- 489
34. Оны шилдэг номын дэлгүүр- Номын ундраа дэлгүүр-482
35. Оны шилдэг автомашин борлуулагч компани- Монгол Хьюндай- 479
36. Оны шилдэг ТББ- Мэдээлэл технологи менежментийн академи- 450
37. Оны шилдэг хэвлэх үйлдвэр- Сэлэнгэ пресс ХХК- 437
38. Оны шилдэг агаарын тээврийн компани- Hunnu air компани- 428
39. Оны шилдэг аялал жуучлалын компани- Монгол аялал ХХК- 426
40. Оны шилдэг эмнэлэг- Гранд Мед- 422
41. Оны шилдэг тавилга үйлдвэрлэгч- Шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр- 405
42. Оны шилдэг сувилал, амралтын газар- Баатарван- 401
43. Оны шилдэг электрон барааны дэлгүүр- Наран эло ХХК- 391
44. Оны шилдэг цэцэрлэг- Одтой жаалууд- 365
45. Оны шилдэг ургамлын тос тосон бүтээгдэхүүн- Монгол алтан тос ХХК- 353
46. Оны шилдэг FM радио- Шинэ Монгол радио- 344
47. Оны шилдэг үсчин гоо сайхны салон- Sunray- 340
48. Оны шилдэг тээвэр зуучлалын компани- Шиппин Лайн Монголиа ХХК- 304
49. Оны шилдэг хотхон хороолол- Дүнжингарав- 302
50. Оны шилдэг үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани- Мастер пропертис ХХК-300
51. Оны шилдэг мэдээллийн технологийн компани- Азиком ХХК-293
52. Оны шилдэг хамтлаг дуучин- 3 охин- 278
53. Оны шилдэг малчинд ээлтэй байгууллага- DDISH TV- 251
54. Оны шилдэг зочид буудал- Чингис хаан зочид буудал- 250
55. Оны шилдэг хүргэлтийн үйлчилгээ- Pizza hut- 247
56. Оны шилдэг импортлагч – Сээкл ХХК- 240
57. Оны шилдэг ресторан- Ramada café jot restaurant- 230
58. Оны шилдэг мэдээлэл лавлахын үйлчилгээ- Ноён зууч 1950- 220
59. Оны шилдэг фитнес, клуб- California- 216
60. Оны шилдэг замын компани- Алтайн зам ХК-212
61. Оны шилдэг фото үйлчилгээ- Гамма- 211
62. Оны шилдэг хаяг реклам, зар сурталчилгааны компани- ГЭРЭЛ ЭРИН -210
63. Оны шилдэг төсөл, хөтөлбөр- “Эхлэл цэг” амьдралын их сургууль төсөл хөтөлбөр- 147
64. Оны шилдэг энтертаймент студи- Nicorn entertainment юникорн- 105