m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.01.18 01:02
224
Хурц арслан Н.Жаргалбаяр түрүүллээ

Жил бүрийн нэгдүгээр сард уламжлал болдог "Талх-Чихэр" ХК-ны нэрэмжит Хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан өнгөрөгч амралтын өдөр болж өнгөрлөө. Барилдаанд аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Ш.Мөнгөнбаатар, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Мижиддорж, Ө.Сүхбат, О.Гантулга, Б.Батжаргал, аймгийн арслан М.Бадарч, О.Баярхүү, Б.Хашбат, Б.Батхуяг, Б.Тайван, Го.Отгонбаатар, Д.Анар тэргүүтэй бөхчүүд зодоглов.

Хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Алдар спорт хорооны бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэлээ. Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Бүрэн дуулга ХК-ны бөх аймгийн арслан Д.Анар, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Өлзий нар шалгарчээ.