m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.01.20 04:35
134
МСҮТ-ийн оюутан натрийн гидроксид бодисонд хорджээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт урт суманд байрлах МСҮТ-ийн нэгдүгээр дамжааны оюутан Н натрийн гидроксид бодисонд хорджээ. 

Оюутнууд уг бодисыг гудамнаас олж ангидаа тоглож байгаад асгасаны улмаас оюутан охин хордож эмнэлэгт хүргэгдсэн байна.  Аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж хэвтэж эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал сайжирч байгаа тухай мэдээллийг их эмч Т.Тэгш-Эрдэнэ өгчээ. Тус сургуулийн 14 хүүхэд, дөрвөн багшийг эмчийн үзлэгт хамруулахад хордлогын шинж тэмдэг илрээгүй байна.