Энэ жижиг самбар Хонгконгийн амралт зугаалгын тайлбайн хаалганы орчимд тавиастай байна лээ. Энгийн л зүйл " Болгоомжил, явган зорчигч 5 км\цагаас илүүгүй хурдыг сонгоорой" гэж. Юу вэ гэхээр наадмын талбай, төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт зарим үед хүн машин холилдох үе бишгүй л байдаг. Хүүхэд хөгшидийн хөл дээгүүр гарчих тохиолдол жолооч нарт цөөнгүй тохиолддог орчинд ийм юм хийгээд тавьчихвал их хэрэгтэй санагдлаа.
Дугуйн зам гэхээр нэг л том биеэ даасан бүтээн байгуулалт, орон зай, төсөв мөнгөний тухай бодоод байх шиг байгаан. Энэ асуудлыг Токио, Сөүлд энгийн байдлаар шийдсэн нь энэ байна. Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнээс метр хүрэхгүй газрыг дугуйнд зориулаад будсан байх жишээтэй. \зарим газар явган хүний замаа хагаслаад хийсэн байна. Хотынхоо замаар нэлээд явж үзлээ. Төв зам болон бусад замуудаар дугуйн зам гаргачихаар зай хангалттай харагдаж байх жишээтэй. Манай зорчих хэсгийн эгнээ нь хэт өргөн, 4 эгнээ байж болох хэсэгт ердөө л гурван эгнээ ажиглагдлаа. Магадгүй хэт өргөн эгнээ нь ч манайхныг замбараагүй явах нөхцөл байж болох талтай. Эдгээр сул зайг дугуйн зам болгож болох л юм. Харин нарны замын зорчих хэсгийн захаар тусгаарласан цагаан шугамыг юунд зориулсаныг хүмүүс тэр бүр мэдэхгүй ч япончууд дугуйнд зориулсан гэж ярьдаг юм билээ.\Гэхдээ энэ бол дугуйн зам гэж шууд тусгаж авч болохгүй\
Жижигхээн хирнээ нилээн ач холбогдолтой нэг зүйлийг харуулъя. Уулзвар луу орсон жолооч давуу эрхтэй бусад тээврийн хэрэгслээ хаана зогсож өгөрүүлэхийг манайд зааж өгөөгүй, хаана зогсохоо мэдэхгүй юм чинь давуу эрхтэй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөнө, эсвэл цагдаад торгуулна. Энэ асуудал байгалийн шалгарлаар гэдэг шиг замын хөдөлгөөний явцад гарч ирсэн нэгэн төрлийн хэрэгцээ шаардлага. Харин манайд зарим цагдаа нар дохиураараа дуудаж эргэх чиглэлдээ ойрхон зогсоодог. Энэ асуудлыг эдгээр оронд иймэрхүү байдлаар хуульчилж, зохион байгуулж өгсөн байна. Мэдээж энэ бол түгжрэлийг сааруулахад их бага хэмжээгээр нөлөөлөх нь ойлгомжтой.
Сөүлд зогсоол бүр нь гаднаа ийм мэдээлэлтэй бөгөөд дотор хэдэн зогсоол байгааг жолооч төвөггүй мэдэх боломжтой
Өнөөдөр би хуучнаар барилгачдын талбайн төлбөртэй зогсоол дээр зогсох гээд очтол "Зай байхгүй" гэдэг үг сонслоо. Гайхаад ухрах гэтэл миний ард нилээн хэдэн машин зогссон байсан учир ухрах ч аргагүй болов. Харин тэгж байтал мөнгө хураагч нь "өөрөө зохицуулна гэвэл ор" гэдгийн байна. Харин би ингэж байхдаа Shenzhen-д харж байсан зогсоолын самбарыг санадагийн байна. Энэ самбар бол автозогсоолын орчимд зам дээр тавигдсан мэдээлэх самбар. Хажуугийн байшингийн зогсоол дээр хичнээн машины зай байгааг түүгээр өнгөрөх жолооч нарт хэлж өгдөг. Пиг дүүрэн зогсоолруу орж наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болно гэсэн ойлголт байхгүй. Цаг хэмнэнэ, илүү ажил болохгүй, дээр нь түгжирч гацаанд оруулахгүй.
Бид БНХАУ-ын Shinzhin хотод очлоо. Өнөөдөр энд ирээд миний нүдэнд хамгийн түрүүнд энэ байгууламж буулаа. Та нар санаж байгаа байх манай хотын Энхтайвны гүүрний урд хэсэгт өндрийн хязгаарлалтын хаалт миний мэдэхийн 3 удаа хийгээд нурсан. Том машинууд шударч гараад сүүлдээ гүүрэнд ан цав гарч нурах дээрээ тулаад хөдөлгөөнийг хүртэл хаах дээрээ тулж байсан. Тэгэхэд зүгээр л дунд зэргийн труба гагнаад босгоцон байсан. Харин энэ хаалтны материал, конструкц нь үнэхээр чанартай сайн хийгдсэн байгаа юм. Энийг харуулж байгаад хийдэг хүмүүсээр нь хийлгэмээр санагдлаа.