m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.01.26 05:58
259
Утасны дугаар зарж борлуулахыг хоригложээ

Солонгос улсын Харилцаа Холбооны Зохицуулах хороо тус улсын гар утасны үйлчилгээ үзүүлдэг гурван компанид хандаж "Алтан" гэж нэрлэгддэг утасны дугааруудыг худалдахгүй байх болон иргэд өөр хоорондоозарж борлуулахгүй байхыг анхааруулжээ.

"Алтан" дугаар гэдэгт цээжлэхэд хялбар, түгээмэл хэлэгддэг ижил болон дараалалсан цифрүүд орсон 3311.1144.7788 гэх  мэт дугаар багтдаг.Гар утасны компаниуд албан байгууллагын хэрэгцээнд зориулсан утасны "Алтан" дугаарыг үнэ хаялцуулан худалдаалдаг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн тэдгээр дугаарын тал хувийг, дугаар худалдан авах иргэдийн дунд сугалаа зохион байгуулж үнэгүй өгч байсан юм.

Ирэх сарын 1-нээс эхлэн бүх төрлийн утасны дугаарыг худалдах боломжгүй боллоо

Харин энэхүү шийдвэртэй холбогдуулан ирэх сарын 1-нээс эхлэн бүх төрлийн утасны дугаарыг худалдах боломжгүй болох ба "Алтан" дугаар худалдан авах хүсэлтэй иргэд, албан байгууллагыг бүртгэн авч, зөвхөн сугалаагаар өгөхөөр боллоо. Хэрвээ хууль зөрчин зарсан тохиолдолд  гурван сая хүртэлх төгрөгөөр торгох юм.