m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.08 01:05
190
Ерөнхийлөгч өндөр настнуудад зориулан гарын бэлэг бэлтгэлээ

Ерөнхийлөгч өндөр настнуудад зориулан гарын бэлэг бэлтгэжээ. Төрийн тэргүүний ахмад настанд зориулсан гарын бэлэгт есийн тоог бэлгэдэж, есөн төрлийн зүйл багтаадаг бөгөөд энэ жилийн бэлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, алд цэнхэр хадаг, цаг тооны бичиг, “Алтанговь” шоколад, цагаан  идээний дээж ааруул, ёотон, цай, “Монгол нэхмэл”  компанийн үйлдвэрлэсэн хонины ноосон дээлийн даавуу, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэг-2016” гэсэн бичигтэй бэлгийн хайрцаг зэрэг зүйлийг багтаатжээ.

Төрийн тэргүүний ахмад настанд зориулсан гарын бэлэгт есийн тоог бэлгэдэж, есөн төрлийн зүйл багтаадаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг үндэсний соёл, сэтгэлгээний уламжлалыг баримтлахын сацуу харьцуулсан судалгаа хийж, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр бэлтгэсан байна.