m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.15 01:24
321
"Сентерра Гоулд"-ын лицензтэй холбоотой хүсэлтийг шүүх хүлээн авчээ

"Ноён уулаа аваръя" хөдөлгөөн болон өмгөөлөгч Г.Батбаяр нарын "Сентерра Гоулд" компанийн Гацууртын орд дахь ашиглалтын хоёр лицензийг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан гаргасан хүсэлтийн хариу иржээ.

Шүүхээс тус компанийн лицензийг хүчингүй болгох үндэслэлтэй хэмээн үзэж, захиргааны хэрэг үүсгэхээр болсон байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын сав газар байрлаж байгаа Гацууртын орд нь хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй. Тэгвэл энэ ордыг эзэмших эрхийн хувьд 66 хувийг “Сентерра гоулд Монголиа” ХХК, 34 хувийг Монголын төр эзэмшихээр болж УИХ-аар бүрэн эрхийг нь баталгаажуулсан билээ.

 

Тодруулбал, сар шинийн дараа Засгийн газар, “Сентера гоул”-д Ноён уулыг ашиглана гэх асуудал байхгүй болж байгаа юм. Учир нь эл маргаан дор хаяж жил гаруй үргэлжлэнэ гэж тооцоолохоор шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй байхад Засгийн газар ч, “Сентера гоул”-д ч Ноён уулыг ашиглах нь мөрөөдөл болж байгаа юм.


Тэгэхээр Ноён уулын асуудлаар өдгөө улс төрчдийн ярьж, хэлж байгаа бүхэн зүгээр л “шоу” гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эрхзүйн асуудал нь маргаантай байхад ашиглана, ашиглахгүй гээд маргаад байгаа нь зохимжгүй юм. Үнэхээр тэд эх орныхоо төлөө гэж байгаа бол “Сентера гоулд"-тай шүүхдэлцэж буй асуудлыг анхааралдаа авч, шүүх хуралд хүртэл ажиглагчаар ороцлоод явж байх ёстой. Гэтэл зарим улс төрчид дор хаяж жилийн хугацаанд үл шийдэгдэх эл асуудлыг зүгээр л ярьж сууна.