Тайланд улсын Бангкок хотноо насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай багийн бүрэлдэхүүн тодорхой болжээ. Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХIХ дэхь, эмэгтэй чөлөөт бөхийн ХIХ дэхь аварга шалгаруулах тэмцээн Бангкок хотын “Bangkok Youth Center” спорт цогцолборт хоёр дэвжээн дээр явагдана.
Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрлөөс манай эрэгтэй бөхчүүд 26 алт, 28 мөнгө, 44 хүрэл медаль хүртэж байжээ. Манай эмэгтэй бөхчүүд дөрвөн алт, 24 мөнгө, 27 хүрэл медаль нийтдээ 55 медаль хүртээд байна.
Эрэгтэй
57 кг Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/
61 кг Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб,
оюутны дэлхийн аварга/
65 кг Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо, азийн аварга
шалгаруулах тэмцээний хүрэл медальт /
70 кг Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хорооны тамирчин,
оюутны дэлхийн аварга, азийн аварга шалгаруулах тэмцээний
мөнгө, хүрэл медальт/
74 кг Пүрэвжавын Өнөрбат /Хан-Уул дүүрэг, ”Хасу-Мегастарс”
клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгөн
медальт, азийн аварга шалгаруулах тэмцээний хошой
мөнгө, хүрэл медальт, азийн өсвөрийн аварга/
86 кг Оргодолын Үйтүмэн /”Алдар” спорт хороо, үндэсний
шигшээ багийн тамирчин, армийн дэлхийн аварга, азийн
аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
97 кг Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо, үндэсний
шигшээ багийн тамирчин, Ази тивийн аврага шалгаруулах
тэмцээний алт, хошой хүрэл медальт/
125 кг Нацагсүрэнгийн Золбоо /”Харгант-Цамхаг” клуб, үндэсний
шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга
шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/
Эмэгтэй
48 кг Цогт-Очирын Намуунцэцэг /”Хасу-Мегастарс” клуб,
нийслэлийн оюутны шигшээ баг/
53 кг Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб,
ДАШТ-ний мөнгө, азийн аварга шалгаруулах тэмцээний
мөнгө, хүрэл медальт/
55 кг Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо/
58 кг Энхбатын Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮДС/
60 кг Отгонбатын Оюунтуяа /”Аврагч” спорт хороо/
63 кг Бүрнээбаатарын Нямгэрэл /”Алдар” спорт хороо/
69 кг Зоригтын Болортунгалаг/”Хилчин” спорт хороо/
75 кг Очирбатын Бурмаа /“Хүч” спорт хороо, Баянзүрх дүүргийн
цагдаагийн II хэлтсийн офицер, үндэсний
шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл,
азийн аварга шалгаруулах тэмцээний 3 мөнгө, хүрэл медальт/