m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.16 05:50
170
Шилдэг шатарчид Завханд өрсөлдөж байна

Монголын бүх ард түмний спортын, XIV их наадмын хүрээнд зохиож буй шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт Завхан аймагт өнөөдөр эхэллээ. 

Тэмцээнд хагас шигшээ тоглолтоос шалгарсан шилдэг 10 шатарчин болон 2015 оны улсын аварга, чансаагаараа тэргүүлэгч 12 шатарчид оюун ухаанаас сорин өрсөлдөх юм. Тэмцээний аваргууд энэ сарын 24-нд тодорно.

Эрэгтэй:                              

Н.Баттулга (ОУМ, Орхон, Хангарьд)

Э.Баасансүрэн (ОУШХ-ны мастер, Чингэлтэй -ЦН)

Ц.Батчулуун (Их мастер, “Алдар” спорт хороо)

С.Билгүүн (ОУШХ-ны мастер, “Сүлд” спорт хороо)

Э.Болдоо (ОУШХ-ны дэд мастер, БЗД, Хан-Алтай)

Б.Галмандах (спортын мастер, СБД, “Монгени” клуб)

С.Ган-Од (ОУШХ-ны мастер, Завхан, Зууны шатар)

М.Гүнбаяр (ОУШХ-ны мастер, Чингэлтэй-ЦН

Б.Гүндаваа (Их мастер, “Шунхлай” групп, Шигшээ баг)

Г.Мөнхгал (ОУМ, Өвөрхангай аймаг)

Б.Хатанбаатар (Их мастер, БГД)

Э.Энхнар (ОУШХ-ны мастер, Сүхбаатар аймаг)

Эмэгтэй:

Б.Аминаа (Хан-Хөхий)

Б.Ану (ОУШХ-ны мастер, Өмнөговь, МУИС)

Б.Анхчимэг (ОУМ, “Абико” ХХК)

Т.Батчимэг (Эмэгтэй их мастер, эрэгтэй ОУМ, “Сүлд” спорт хороо, ҮШБ, Мончесс)

У.Лхамсүрэн (ОУМ, БГД, Хан-Алтай)

Б.Мөнгөнзул (ОУШХ-ны мастер, Орхон аймаг, “Хангарьд” клуб)

Б.Мөнгөнтуул (Эмэгтэй их мастер, эрэгтэй ОУМ, “Алдар” спорт хороо)

Т.Мөнхзул (спортын мастер, Завхан, Монгени)

Б.Отгонсувд (спортын дэд мастер, СХД)

Ц.Сайханчимэг (спортын мастер, “Ихэр бэрс” клуб)

Ү.Үүрийнтуяа (спортын мастер, БЗД, Хан-Алтай)

Д.Янжиндулам (ОУМ, “Алдар” спорт хороо) тус тус өрсөлдөнө.