m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.17 00:19
98
Өнөөдөр болох үйл явдлууд

14:00 цагаас  “Улаанбаатар хотын ус дамжуулах, түгээх шугамыг сайжруулах нь” сургалт Хангарьд ордоны 14 давхарт болно. 

14:00 цагаас Улсын тэргүүний 58-р сургууль дээр "Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлье" өдөрлөг болно. Бага насны хүүхэд болон сурагчдын дунд хоолойн ангина өвчнийг төгс эмчлэхгүй орхидогоос үүдэлтэй зүрхний өвчинд нэрвэгдэх эрсдэл их байгаа юм.

15:00 цагаас Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газрын шинэ байрны нээлтийн арга хэмжээ болно. Монголдоо цорын ганц сорьцын хяналт тавьдаг газар зориулалтын байртай болж байгаа юм. 

15:00 цагаас Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хурлын танхимд Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойг тохиолдуулан "Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл" сэдэвт дурсамж уулзалт болно.