m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.17 09:09
884
Ч.Батзориг зааны хүү Асахирюү сумод барилдахаар боллоо

 

Улсын заан Чогсомын Батзоригийн хүү Б.Дэнзэнсамбуу мэргэжлийн сумод хүч үзэхээр явсан тухай хэдэн сарын өмнө мэдээлэл тарж байсан. Тэгвэл ирэх хаврын башёгоос эхлэн Б.Дэнзэнсамбуу мэргэжлийн сумод Асахирюү нэртэйгээр барилдахаар болсон байна. 

Хаврын башёгоос эхлэн Б.Дэнзэнсамбуу мэргэжлийн сумод Асахирюү нэртэйгээр барилдахаар болсон байна. 


Асахирюү Б.Дэнзэнсамбуугийн багш нь цагтаа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлж үзсэн, сэкиваке цол хүртэл барилдаж байсан Котонишики юм. Одоо тэрбээр Асахияма ояката нэртэйгээр шинэ дэвжээ нээн ажиллаж эхлээд байгаа ажээ. 


Сэкиваке Котонишикиг ид барилдаж байх үед нь улсын гарьд Ц.Цэрэнпунцаг их дэмждгээ хэлж байсан удаатай.

Р.Гэгээ