Булган сумын Засаг даргын захирамжаар “Цэвэр орчин” буюу хог хаягдал цэвэрлэх сарын ажлыг тохижилт үйлчилгээний ангиас зохион байгуулж дүнг гаргав. Энэ ажлаар нийт багийн гэр хорооллын гудамж, хэсэг мөн захын цэгүүдийн жалга судаг, нийтийн эзэмшлийн орон сууцнууд болон нийт албан байгууллага, аж ахуйн нэгжийн орчмын 1200 м3 хогийг 220 гаруй удаагийн тээвэрлэлтээр ачин нэгдсэн цэг рүү зөөвөрлүүллээ. Сарын ажилд зориулан төсөл бичиж нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлсэн 10 хүнийг түр ажлын байраар ханган ажиллуулсны дээр энэ үеэр зарим байгууллага, тухайлбал, онцгой байдлын газар аймгийн төвийн хоёрдугаар цэцэрлэг санаачлага гарган "Ачуут" голын сав дагуу болон хийморийн овоо, "Өндөр хөтөл" орчмын хог хаягдлыг цэвэрлэхэд хамтран ажиллав. Ийнхүү хог хаягдлыг арилгаж цэвэрлэх, ачиж тээвэрлэх зэрэгт нийт 2,9 сая гаруй төгрөгийн хөрөнгө зарцууллаа.