m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.28 07:33
109
Зам тээврийн ослын нас баралтын тоо буурчээ

Улсын хэмжээнд зам тээврийн ослоор нас баралт 40.7 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.  2015 оны нэгдүгээр сард зам тээврийн ослоос үүдэлтэй гэмт хэрэг 174 бүртгэгдсэн бол энэ оны эхний сард 114 болжээ.

Харин зам тээврийн ослоор амь нас хохирсон үзүүлэлт 2015 оны эхний нэг сард 27, 2016 оны эхний нэг сард 16 болж буурсан. Мөн зам тээврийн ослоос үүдэн гэмтсэн хүний тоо 108 байсан бол энэ оны эхний нэг сард 74 болж буурсан үзүүлэлт гарсан байна.