m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.03.02 02:29
257
"The Mongolz" өнөөдөр тулалдана

Монголын Э-спортын CS.GO төрлийн мэргэжлийн баг TheMongolz.CS энэ сарын 1-нд IEM Taipei тэмцээнд түрүүлж, 30 мянган ам.долларын эзэд болсон. Энэ тэмцээнд түрүүлсэнээр хоёр том тэмцээнд оролцох байсан ч визний асуудлын улмаас АНУ-ын Колумбус хотноо болох, 250 мянган ам долларын шагналын сантай “MLG Columbus” тэмцээнд манай тамирчид орж чадаагүй юм. 

Харин өнөөдөр Польшийн Катовиц хотноо эхэлж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид оролцож байгаа бөгөөд анхны тоглолт монголын цагаар 20:40-аас хийх юм. Баг тамирчдадаа амжилт хүсье.