
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”-ийг баталсан байна.

Захирамжаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон байгууллага, аж ахуйн нэгжийг татан оролцуулж хамтран ажиллан үр дүнг тооцох, биелэлтийг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт хагас, бүтэн жилээр тайлагнахыг дүүргийн Засаг дарга нарт даалгав.
Нийслэл хотод үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах, түүнийг таслан зогсоох, бууруулах арга зам, хэлбэрийг тодорхойлох зорилтод криминологи судалгааны ажлыг хөндлөнгийн байгууллагуудаар хийлгэж зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт даалгалаа.
