Оюутнуудад олгодог үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийг олгож эхэллээ. Дөрвөн сарын тэтгэмжийн мөнгө болох 280.000 төгрөг оюутнуудын сургалтын төрийн санд бүртгэлтэй данс руу шилжиж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар МУИС-ын салбар сургуулиудын Төрийн банкны данстай оюутнуудын тэтгэлэг олгогдож эхэлжээ.
Монголын оюутны холбооноос Сүхбаатарын талбайд оюутнууд хөдөлмөрлөх эрх, үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийн төлөө тайван жагсаал хийх тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдээд байсан билээ.