УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат өнөөдөр өглөө өвчний улмаас таалал төгсчээ. О.Чулуунбат нь 1993-1996 онд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, 2000-2006 онд Монгол банкны ерөнхийлөгч, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байсан юм. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.