Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар мотоциклийн 88 осол бүртгэгджээ. Үүний улмаас 34 хүн нас барсан бөгөөд ослын шалтгааныг чанаргүй хятад мотоциклоос болсон гэж албаныхан үзэж байна. Тиймээс Замын цагдаагийн газраас Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагуудад хятад мотоциклийг оруулж ирэхгүй байх албан бичиг хүргүүлжээ.
Одоогоор тухайн байгууллагуудаас албан ёсоор хариу өгөөгүй байгаа гэж Замын цагдаагийн газраас мэдээлж байна. Мотоциклийн осолд судалгаа явуулахад дийлэнх нь хятад мотоциклоос болж осолдсон байжээ. Хятад мотоцикл нь засмал замд зориулагдсан учир хадтай газар битгий хэл жаахан хайрга чулуутай газар явахад дугуй нь хагарах , дундуураа салах тохиолдол их гардаг байна.