m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.03.11 06:27
873
Г.Бүргэд-Очир: Нурууны өвчнөөр шаналж байгаа иргэдийн нас их залуужсан

Манай улсад сүүлийн жилүүдэд нурууны муруйлт, нурууны суулт өвчний тохиолдол нэмэгдэж насны хувьд улам залуужих болсныг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Энэ өвчлөлийн шалтгаан нь бидний өдөр тутмын амьдралын буруу хэвшил мөн ажил хөдөлмөртэй шууд холбоотой юм. Тэгвэл нурууны өвчнийг цогцоор оношилж эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг “Долмалин” эмнэлэг 2009 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тус эмнэлэг дотор, уламжлалт, сэргээн засахын үзлэг, оношлогоо, зөвлөгөө үзүүлэх үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар уламжлалт, европ эмийн эмчилгээ, бариа татлага, биологийн идэвхт бүтээгдэхүүн физик эмчилгээг үйлчлүүлэгчдээ хүртээмжтэй хүргэсээр байгаа юм.

 “Долмалин” нурууны эмнэлгийн дүрс оношлогооны их эмч Г.Бүргэд-Очир

-Сайн байна уу, уламжлалт анагаахыг орчин үеийн тоног төхөөрөмжтэй хослуулан эмчилгээгээ хийдэг гэж байна. Энэ талаараа яривал?

-Тиймээ , манай эмнэлэг рентгэн кабинет, лаборатори,  бариа засал, эхо гэсэн хэсэгтэй. Рентгэн лабораторид өвчтөнүүдийн ямар өвчтэй байгааг тодруулж холбогдох тасаг руу нь шинжилгээний хариуг нь явуулдаг. Энэ шинжилгээндээ тулгуурлан уламжлалт эмчилгээний үзүүлэлттэй харьцуулж оношийг нь гаргадгаараа онцлог.

-Амбулаториар эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг гэж байна. Өдөрт хичнээн хүнд үзлэг оношилгоо хийж байна вэ?

-Манай амбулаториар өдөрт доод тал нь 30-40 хүн тогтмол үйлчлүүлдэг. 

-Таны хувьд энэ төрлийн чиглэлээр хичнээн жил ажиллаж байгаа вэ?

-Би 35 гаруй жил энэ чиглэлээр эмчилгээ хийж байна.

Нурууны ясны гажилттай хүмүүс их ирдэг

-Танай эмнэлгээр ирж үйлчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь ямар төрлийн өвчнөөр өвдсөн байдаг вэ?

-Манай эмнэлэг дээр дурьдсан лабораторийн болон амбулаторийн үзлэг оношилгоонд орсон иргэд эмчлүүлдэг. Ихэвчлэн нурууны жийргэвчийн гэмтэл, төрөлхийн муруйлт, нурууны ясны өвдөлттэй хүмүүс ирж эмчлүүлдэг. Ялангуяа нурууны ясны гажилттай хүмүүс их ирдэг.

- Сүүлийн үед хүмүүс суугаа ажил их хийдгээс болж нурууны өвчлөл нэмэгдсэн. Үүн дээр таны бодол ямар байдаг вэ?

-Тийм ээ. Сүүлийн үед нурууны өвчнөөр шаналж байгаа иргэдийн нас их залуужсан. Энэ нь хэд хэдэн шалтгаантай л даа. Нэгдүгээрт удаан суусантай, хоёрдугаарт залуус их хүнд юм өргөдгөөс болж нуруугаа гэмтээж байна. 

-Нуруу, нугасны гэмтэл хэдий хэр хугацааны дараа бүрэн эмчлэгддэг вэ?

-Нурууны суулт гэмтсэн зэргээсээ хамаарч хэдий хэр хугацаанд эмчилгээ хийгдэх нь тогтоогддог. Жийргэвчиндээ, ясандаа гэмтэлгүй бол хурдан эдгэрнэ. Харин эсрэгээрээ жийргэвч нь шалчийгаад бүтцийн өөрчлөлттэй болсон бол бүрэн эдгэрэхгүй. Үүнд бол өвчнийг намдаах, нуруунд ачаалал өгөхгүй байх эмчилгээ, боловсролыг олгодог.

Жийргэвчиндээ, ясандаа гэмтэлгүй бол хурдан эдгэрнэ

-Бага насны хүүхдүүд удаан сууж компютер тоглодгоос болж нуруу нь далийдаг тохиодол их. Тэгвэл энэ бүрэн эмчлэгдэх боломжтой юу?

-Бага насны хүүхэд болон 30 хүртэлх насныхан багаасаа их хазгай сууснаас болж нурууны муруйлт их элбэг тохиолдох болсон. Бага насны хүүхдийн жижиг, булчиндаа өөрчлөлт ороогүй тохиолдолд бариа заслын аргаар эмчилж болно.

30 хүртэлх насныхан багаасаа их хазгай сууснаас болж нурууны муруйлт их элбэг тохиолдох болсон