m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.21 10:54
450
Өндөр хүчдэл рүү хүн авирснаас нийслэлийнхэн цахилгаангүй болов

 Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 14 настай хүү өндөр хүчдэл рүү авиран амиа хорлохыг завдсаны улмаас нийслэл хоёр цаг гаруй цахилгаангүй болсон явдал өмнө нь хоёр удаа болж байв. Нийслэлийнхэн тэр хүүг  андахгүй мэдэх болсон. Нийслэлийн  төв хэсэг,  I, III, IV, X, XI хороолол, Дэнжийн 1000, Хайлааст, Долоон буудал, зуслан, Дамбадаржаа, Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12-23 дугаар хороо, Төрийн ордонд цахилгаангүй болсон нь бас ийм үйл явдалтай холбоотой гэнэ.

Амиа хорлохыг завдан өндөр хүчдэлээс дүүжлэгдсэн хүн 2014.05.21   17.20цагт

 

 

Хоёр жилийн өмнөх зураг. Тухайн үед хүү энэ өндөр хүчдэлийн шугам руу авирч байв

 

 

Нийслэл яагаад цахилгаангүй болов, хаана ямар гэмтэл гарсныг Цахилгаан дамжуулах төвийн ерөнхий жижүүрээс тодруулахад "Ямар нэгэн гэмтэл гараагүй. Харин 17 дугаар сургуулийн орчим нэг хүн өндөр хүчдэл рүү авирсан гэх мэдээлэл ирснээр цахилгаан таслахаас өөр аргагүйд хүрсэн. Аврагчид тухайн хүнийг буулгасны дараа цахилгаан өгнө. Гэхдээ өмнө нь авирсан хүү мөн эсэхийг мэдэхгүй. Нэг цагийн ажил болох болов уу" гэв. Өмнө авирч байсан хүү сэтгэцийн өөрчлөлттэй бөгөөд үе үе амиа хорлоно хэмээн авирч гэрийнхнийгээ сандаргадаг болохыг бид сурвалжилж байсан. Хүний амийг аврах нь зүйн хэрэг ч тухайн хүүгийн үйлдлээс болоод чухал ажил саатах, яаралтай хагалгаа тасалдах, хүний алтан амь эрсдэх аюултай тул харгалзах хүмүүс нь хүүхдээ сайн харж хандах ёстойг сануулмаар байна.