

Америк тивийн хаан эрвээхий нь хүр хорхойн төрлүүдээс хамгийн сүр жавхлантай нь. Далавчаа бүрэн дэлгэвэл 9-10 см хүрдэг. Үзэсгэлэнт эрээн алаг биетэй, далавч нь улбар шар, хар өнгө хосолсон. Захын хэсгээрээ цагаан цайвар өнгийн толботой. Улбар, алтан шар өнгөөр голлосон далавчаа дэвэн нисэх нь эрвээхийн хааны эрэмбийг илтгэх мэт. Тиймдээ ч "хаан эрвээхий"-г хамгаалж эхэлжээ.


