m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.03.18 07:09
573
Гэмтлийн эмнэлгийн өрөөг залуус тохижуулжээ

ГССҮТ-ийн хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлэх нэг өрөө болон асаргааны өрөөг иж бүрэн тохижуулж өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэхүү хоёр өрөөг тохижуулах ажлыг “Тэнгэрийн модун” ТТБ, “Хас медиа” энтертайнмент хамт олон хийсэн юм. Тус хамт олон өнгөрөгч наймдугаар сард албан ёсны эрхтэйгээр “Рэкетир 2” киног Монгол гаргасан билээ. Тэгвэл "Рэкетир" УСК-ны нийт орлогын тодорхой хувийг ГССҮТ-ийн Хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлэх өрөө болон асаргааны өрөөг тохижуулахад зориулжээ. 

Гэмтлийн эмнэлгийн өрөөг залуус тохижуулжээ

Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийн дөрвөн ортой хамгийн том өрөөг иж бүрэн тохижуулж цонх, хаалга зэргийг эмнэлгийн стандартад нийлүүлэн сольж өрөөний хоёр ханаар Монгол ардын үлгэрийн баатруудыг зурсан нь хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжихэд ихээхэн хувь нэмэр болох юм.