Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Лагийн хоолой” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 40 ажилтан, нийт 72 хүн ажиллаж, 2016.03.17-ны 19:47 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 20 дугаар отрядаас 21 албан хаагч, хилийн 5, 6, 7 дугаар заставаас 15 албан хаагч хүч нэмэгдүүлэн гаргаж нийт 108 хүн ажиллаж, 06:40 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хээрийн түймэрт Матад сумын Эрдэнбадрах багийн “Лагийн хонхор” гэдэг газар малчин Д-гийн хоёр гэр, 40 бог мал, өвөлжөө саравч өртөж шатсан байна.