
09:00 цагаас Олон улсын ойн өдрийн хүрээнд Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи, сэдэвт үндэсний хурал Туушин зочид буудлын сүлд танхимд болно.
09:00 цагаас Сумын нийгмийн даатгалын байцаагчдын улсын анхдугаар зөвлөгөөн, сургалт анх удаа зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөнд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны төлөөлөл, нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар, 21 аймаг 330 сумын 459 байцаагч нийлсэн 520 оролцогч хамрагдах юм. Зөвлөгөөн МХАҮТ-ийн хажууд “Corporate-2” зочид буудалд болно.
10:30 цагаас Дэлхийн усны өдөрт зориулан Усны зохицуулах зөвлөлөөс "Ус ба ажлын байр" хэлэлцүүлэг - МҮЭХолбооны төв байрны 4 давхарын хурлын зааланд болно.
11:00 цагаас НӨАТ-ын шинэ хууль иргэдийн амьдралд хэрхэн дарамт учруулж байгаа тухай нийслэлийн 6 дүүргийн 8000 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал "8 шарга" валютын захын "Капитал" банктай байрны 7 давхрын 703 тоот хурлын зааланд болно.
11:00 цагаас "Халуун элгэн нутаг" дууны хөшөөний дэргэд Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ардын урлаг судлагч, яруу найрагч Жамцын Бадраа агсаны 90 насны хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.
11:00 цагаас Монголын ногоон намаас Захиргааний хэргийн шүүхэд хандсан асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагаас “Оршихуйн тантра” ТББ-аас шашны асуудлаар, шинэ хөдөлгөөн гаргах талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагаас “Монголын усны түншлэл” ТББ-аас усны тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 цагаас “Молор” телевизийн санаачлагаар ХХААЯ, Төрийн банктай хамтран “Туслах малчин” төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгнө.
12:30 цагаас монгол ньюс мэдээллийн төвд "нил ягаан өдөр"-ийн талаар мэдээлэл өгнө. Унадаг татдаг өвчтэй хүүхдүүдийн талаар мэргэжлийн эмч нар мэдээлэл өгнө.
13:00 цагаас МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
