m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.03.22 01:34
766
Мах, сүүний чиглэлийн үүлдрийн гүн хөлдөөсөн үр иржээ

Монгол-Герман улсын ХХААЯ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч онд хоёр орны сайд нар Герман улсад харилцан тохиролцож манай улсад мах сүүний чиглэлийн Семминталь үүлдрийн гүн хөлдөөсөн үр нийлүүлэхээр гарын үсэг зурсан. Тохиролцооны дагуу Герман улсын Баерн Генетик компаниас дөрвөн үүлдрийн 2000 ширхэг гүн хөлдөөсөн үр илгээснийг  ХХААЯ-ны сайд Р.Бурмаад хүлээлгэн өглөө.

Дөрвөн үүлдрийн 2000 ширхэг гүн хөлдөөсөн үр илгээснийг хүлээлгэн өглөө

Энэхүү гүн хөлдөөсөн үрийг малын удмын сангийн үндэсний төв хүлээн авч, орон нутгийн үржлийн техникч нарыг давтан сургалтаар сургаснаар хөдөөгийн малчид болон Семминталь үүлдрийг үржүүлэгчдэд олгох юм. Өндөр ашиг шимт үүлдрийн бухны үрээр хээлтүүлэг хийснээр малын чанар сайжран, ашиг шимийн үзүүлэлт нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өмнө нь манай улс Германаас Хар тарлан үхрийн үүлдрийг импортлон оруулж ирж нутагшуулж байжээ.