УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах захирамж гаргаснаар нэгдсэн хуралдаан өнөөдөр нээлтээ хийнэ. Энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц'-д нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булахаар энэ хуулийг батлах гэж байна гэх мэдээлэл гарч буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараах тайлбарыг өгчээ.
Тэрбээр ”Ээлжит бус чуулганы зорилго нь цөмийн хаягдал, цөмийн энергийг ашиглах, ураныг ашиглахтай холбоотой эрх зүйн орчноо ойлгомжтой болгох. Нэг үгээр хэлбэл, цөмийн хаягдлыг хэзээ ч Монгол Улсад оруулж ирэхгүй, дамжин өнгөрүүлэхгүй гэсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж байна. Цаг хугацааны хувьд яагаад ингэж таарч байна гэхээр дөрөвдүгээр сарын 1-ний дотор Цөмийн аюулгүй байдлын тухай хуулиа баталж байж Олон улсын конзенцид нэгдэн орох боломжтой болох юм. Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт энз сарын 31 -нд Вашингтон хотноо эхлэх гэж байна. Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа, тэр дундаа Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтэд нэгдэж ороогүй байгаа улсуудад хандаж конзенцийн нэмэлтийг хүчин төгөлдөр болгож мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах хүсэлт тавьсан байгаа. Өнөөдрийн байдлаар есөн улс Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конзенцийн нзмэлтэд нэгдэж орвол уг конвенцийн нэмэлт хүчин төгөлдөр болох юм. Нэгдэж орох хүсэлт явуулсан улсуудынх нь нэг нь манайх. Дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулган эхэлнэ. Гэтэл дөрөвдүгээр сарын 1-ний дотор хуулиа батлах шаардлагатай байгаа юм. Энэ хууль батлагдсанаар бүх эрх зүйн орчин нээлттэй болно. Ямар нэгэн хаягдал Монгол Улсад орж ирэхгүй, дамжин өнгөрөхгүй. Бүх асуудал хуульчлагдана”гэжээ.
Цөмийн хаягдлыг хэзээ ч Монгол Улсад оруулж ирэхгүй, дамжин өнгөрүүлэхгүй гэсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж байна