m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.03.31 08:19
1012
Н.Наранбаатар найруулагч зургаа дахь хүүхдээ өлгийдлөө

УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарынх бүл нэмжээ. Түүний гэргий Л.Гантуяа өчигдөр Нийслэлийн өргөө амаржих газарт нярайлж, хүү төрүүлжээ. Шинэ хүн нь тэдний зургаа дахь хүүхэд аж.

Ийнхүү Төрийн соёрхолт найруулагчийнх улам өнөр өтгөн болж, гэргий нь "Алдарт эх"-ийн нэгдүгээр одонгийн болзол хангаж байна. Н.Наранбаатарын гэргий 40 насны босгон дээрээ ийнхүү зургаа дахь хүүхдээ өлгийдөж байгаа юм байна.

Н.Наранбаатарын гэргий 40 насны босгон дээрээ ийнхүү зургаа дахь хүүхдээ өлгийдөж байгаа юм

“Алдарт эцэг” маань эхнэртээ туйлын хайртай, үнэнч гэдгээ байнга зарлан тунхагладаг. Найруулагч залуугийн өрхийг татсан цагаасаа эхлэн хайр халамжаар дуталгүй аз жаргалтай яваа бүсгүйг Л.Гантуяа гэдэг бөгөөд СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимд багшилдаг ажээ.