
БНХАУ-ын Чянь Ань хотноо болж буй “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээнээс манай баг тамирчид хоёр дахь эрхээ авлаа.

Р.Отгондалай олимпийн эрхээ авлаа.
Эрэгтэй -60 кг-д "Хилчин" спорт хороо, АПУ ХХК-ийн тамирчин Д.Отгондалай Японы Д.Наримацүтай шийдвэрлэх тулааныг хийж, гурван үеийн турш илт илүүрхэж финалд шалгаран олимпийн эрхээ авчээ. Тэрээр Катарын Ерсекер Хаканыг хожин хүрэл медаль болзол хангаад байсан юм.
