m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.22 04:52
36
Амиа хорлох санаатайгаар шон руу авирчээ

 Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Хялгант модны захын ойролцоох өндөр хүчдэлийн шон руу хүн авирсан хэрэг өчигдөр гарсан билээ. Дуудлагын дагуу ажилласан нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн аврах шуурхай салбарын аврагчид хоёр цаг гаруй хугацаанд шонд авирсан иргэнтэй ярилцаж тайвшруулан 18.30 минутын үед амжилттай буулгасан билээ.

Уг хэргийн талаар цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Тухайн иргэн урьд нь ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байсан уу?

-Урьд нь ямар нэгэн хэрэг төвөгт холбогдож байгаагүй.

-Өндөр хүчдэл рүү авирсан шалтгааныг тодруулсан уу?

-Тиймээ. Ар гэриин асуудлаас болоод архи ууж амиа хорлох санаатайгаар өндөр хүчдэлийн шон руу гарсан гэдгээ хэлсэн.  Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа.